top of page

Mongolian Mining 2018 экспо

2018 оны 04-р сарын 04-06 хооронд Буянт-Ухаа цогцолборт зохион байгуулагдсан "Mongolian Mining 2018" экспод "Лутгүн Интернэшнл" ХХК нь амжилттай оролцож, экспоны үеэр ирсэн зочид харилцагч нартаа өөрсдийн нийлүүлдэг бараа материал сервис үйлчилгээний талаар дэлгэрэнгүй танилцууллаа.



Тухайлбал: Оюу толгойн далд уурхайн төслийн Нам, Дунд болон Өндөр хүчдэлийн цахилгааны кабелийн төсөл болон бусад уул уурхай, хөнгөн, хүнд үйлдвэрийн цахилгааны багаж тоног төхөөрөмж зэрэг төрөл бүрийн дэвшилтэд шинэ гарсан загвар моделиудыг танилцуулсан. Бид зочид, харилцагч нартаа бүрэн мэдээлэл өгөх үүднээс Дэлхийд бүх төрлийн кабель утасны томоохон үйлдвэрлэгч болох ZTT группын инженер техникийн ажилчдыг оролцуулж зөвлөгөө дэлгэрэнгүй мэдээллийг хүргэлээ.



ZTT групын тухай мэдээлэл өгөхөд, Харилцаа холбоо, Цахилгаан эрчим хүч, Сэргээгдэх эрчим хүч болон Газрын тос, Хийн чиглэлийн салбарт ашиглагдах бүх төрлийн кабель утас, дагалдах хэрэгсэл, тоног төхөөрөмж зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж, угсарч, засварлах зэрэг цогц үйлчилгээ үзүүлдэг БНХАУ-д эхний 5, Дэлхийн хэмжээнд 10-т багтдаг томоохон үйлдвэр билээ. Лутгүн Интернэшнл ХХК нь Монголын зах зээлд ZTT группыг албан ёсны онцгой эрхтэйгээр төлөөлөн ажиллаж байгааг дуулгахад таатай байна.


5 views0 comments
bottom of page