top of page

Оюу Толгойн далд уурхайн цахилгаан кабелийн хангамж

"Лутгун Интернэшнл" ХХК нь Оюу Толгой компанитай 2012 оноос хойш хамтран ажиллаж ирсэн бөгөөд энэ хугацаанд төсөлд шаардлагатай тоног төхөөрөмж, бараа материалын нөөцийг түргэн шуурхай, тасралтгүй, найдвартай ханган ажиллаж байна.

Цаашилбал, 2017 онд гүний уурхайн төсөлд бага хүчдэл, дунд хүчдэлийн цахилгаан кабель нийлүүлэх урт хугацааны гэрээ байгуулсан. Энэхүү төсөлд бид дэлхийн нэр хүндтэй кабелийн үйлдвэрүүд болох Prysmian Group, ZTT Cable, Hanhe Cable зэрэг компаниудтай хамтран Оюу Толгой уурхайн талбайн цаг уурын эрс тэс байдал, техникийн нөхцлийг хангаж чадах янз бүрийн кабель, утас нийлүүлэх чиглэлээр төслийн барилгын ажлын хуваарьт оруулан хамтран ажиллаж байна.

2018 оны 1-р улирлын байдлаар бид 600,000 гаруй метр янз бүрийн кабелийг амжилттай нийлүүлсэн бөгөөд төслийн төлөвлөгөөний дагуу нийлүүлэлт 2021 он хүртэл үргэлжилнэ.



4 views0 comments

Comments


bottom of page