top of page

“Лутгүн интернэйшнл” ХХК нь нэгдсэн менежментийн тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүллээ

Уул уурхайн техник технологийн дэвшилтэт шийдлүүд болон бараа материалыг ханган нийлүүлэгч “Лутгүн интернэйшнл” ХХК нь Нэгдсэн менежментийн тогтолцоо буюу ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 14001:2015 Байгаль орчныменежментийн тогтолцоо,ISO 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоог нэвтрүүлж, гэрчилгээгээ гардан авлаа.


Нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлснээр тус компани нь чанарын тогтвортой байдлыг хангах, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй ба байгаль орчны үйл ажиллагааг хянах, удирдах, тасралтгүй сайжруулалтын арга хэмжээ авахад чиглэсэн нэгдсэн стандартуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх бөгөөд мэргэшсэн хүний нөөц, удирдлагаар бүрэн хангагдсаныг дуулгахад таатай байна.


Цаашид “Лутгүн интернэйшнл” ХХК нь бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг сайжруулах, аюулгүй байдлыг хангах, гүйцэтгэлийг сайжруулах зорилтуудыг үе шаттайгаар хэрэгжүүлснээр ижил төстэй компаниудтай өрсөлдөх чадвараа дээшлүүлж, харилцагч түнш байгууллагууддаа /ISO 9001:2015, ISO 14001:2015, ISO 45001:2018/ стандартуудаар баталгаажсан бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож байгаагаараа онцлог давуу талтай юм.







215 views0 comments
bottom of page