top of page

Тусгай сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн аюулгүй орчинг бүрдүүлэх аянд Лутгүн Интернэшнл ХХК нэгдлээ

Updated: Jun 24, 2021

Лутгүн Интернэшнл ХХК нь нийгэмд хүлээсэн хариуцлагын хүрээнд Зам тээврийн хөгжлийн яам болон яамны албан хаагчдын зүгээс санаачилсан Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29-р сургууль, Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116-р сургууль болон 10, 185-р тусгай цэцэрлэгүүдэд суралцагч хүүхдүүдийн сурч, амьдрах орчныг сайжруулах, аюулгүй байдлыг хангах аянд анхлан нэгдэж шаардлагатай хандив тусламжийг үзүүлэн цаашид хамтран ажиллахаар шийдвэрлээд байна.


Уг тусгай сургууль, цэцэрлэгүүд нь Улаанбаатар хотын хамгийн ачаалал ихтэй 100 айл барилгын материалын төвийн ойролцоо байдаг бөгөөд сурч, амьдарч байгаа хүүхдүүд зам тээврийн осолд өртөх, тав тухгүй орчин нөхцлөөс шалтгаалан гэмт хэрэгт өртөх зэрэг эрсдлүүдтэй өдөр болгон тулгарч байна.


Уг аяны хүрээнд байгуулагдсан Дөрвөн бэрх сангийн үйл ажиллагаа амжилттай хэрэгжсэнээр тусгай хэрэгцээт сургуулиудад суралцаж буй 600 гаруй хүүхдийн эрүүл, аюүлгүй орчин бүрдэх давуу талтай юм.


Түүнчлэн энэхүү аянд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тусгай элч төлөөлөгчид болох УДЭТ-ын жүжигчин, СТА М.Түвшинхүү, БТСГ-ын дарга, Гавьяат тамирчин Ц.Шаравжамц, СТА хийлч Ч.Дэлгэрцэцэг, Сэтгүүлч Б.Бодко нар олон нийтийг уриалж тус аяныг дэмжин ороцлож байна.

Үүний адилаар Лутгүн Интернэшнл ХХК нь байгууллага аж ахуйн нэгжүүдийг уриалан, уг аянд нэгдэж хамтдаа нийгэмд тулгамдсан асуудлууд дээр өөрсдийн тусламжийг үзүүлж, хамтран ажиллахыг хүсэж байна.


3 views0 comments

Related Posts

See All
bottom of page