top of page

ЦДАШ-ын хөнгөн цагаан А-120 кабелын

 техникийн тодорхойлолт:

 

А-120 кабелийн кодчилол:

А-Цахилгаан дамжуулах хөнгөн цагаан дамжуулагч

120-хөнгөн цагаан дамжуулагчийн хөндлөн огтлолын талбай/мм2/

 

А-120 цахилгаан дамжуулах утасны бүтэц:

Хөнгөн цагаан дамжуулагч.

 

А-120 дамжуулагч:

А-120 маркийн цахилгаан дамжуулах кабель нь баруун талруугаа эргүүлэгтэй ба хөнгөн цагаан дамжуулагчуудаас бүрдсэн байдаг.

 

А-120 хөнгөн цагаан дамжуулагчийн хэрэглээ:

А-120 дамжуулагч нь агаарын  I ба II зэргийн нөхцөлд цахилгаан энерги дамжуулах агаарын сүлжээнд ашиглагддаг тусгаарлагчгүй кабель юм.

 

А-120 дамжуулагчийн техникийн үзүүлэлтүүд:

  • А-120 дамжуулагч нь урт хугацаанд ажиллах үед зөвшөөрөгдсөн дамжуулагчийн хамгийн их температур + 90С байна.
  • Ашиглалтын баталгаат хугацаа:  ашиглалтанд орсноос хойш 4 жил
  • Ашиглалтын хугацаа: 45 жилээс багагүй байна.

 

А-120 дамжуулагчийн хэмжээт үзүүлэлтүүд:

  • Тус бүр нь 2,8мм-тэй 19 ширхэг хөнгөн цагаан мушгирсан дамжуулагчаас  бүрдэнэ.
  • Нийт хөндлөн огтлолын талбай-117мм2
  • Дамжуулагчийн гадаад диаметр-14мм
  • Хувийн жин – 321кг/км

 

Цахилгааны эсэргүүцэлтогтмол гүйдэл дамжуулах дамжуулагчийн эсэргүүцэл 20С-ын агаарын температурт 0,2459ом/км байна. Дамжуулагч нь ямарваа нэгэн тусгаарлагчгүй ба 19890Н хүртлэх сунгах хүчний үйлчлэлийг тэсвэрлэх чадвартай. Уг кабель нь хүйтэн ба эрс тэс уур амьсгалтай цаг агаарын нөхцөлд ажиллах зориулалттай ба А-120 маркийн цахилгаан энерги дамжуулах кабелийн ашиглалтын хугацаа 45 жилээс багагүй байдаг ба өндөр хүчдэлийн цахилгаан энерги дамжуулж эхэлсэнээс хойш  4 жилийн баталгаатай.

 

Техникийн тодорхойлолтууд:

Дамжуулагчийн тоо

1

Хөндлөн огтлолын талбай

120

Дамжуулагчийн гүйдлийн ачаалал

375А

1 фазтай хэлхээний чадал,кВт

82,5

Дамжуулагчийн цахилгаан эсэргүүцэл

0,25 ом/км

Дамжуулагч

Хөнгөн цагаан

Тусгаарлагч

Байхгүй

Хэрэглээ

Агаарын цахилгаан дамжуулах сүлжээ

Дамжуулагчийн гадаад диаметр

15,4мм

Хамгийн их хүчдэлийн хэмжээ

10000В-оос бага

Гүйдлийн давтамж

50Гц

Цаг агаарын нөхцөл

Эрс тэсболон хүйтэн

Баталгаат хугацаа

4 жил

Ашиглалтын хугацаа

45 жил

 

Download Information link:

📂MGL file download 

 

А-120 кабель

    Related Products

    bottom of page